Инкотермс нь олон улсын худалдаанд зайлшгүй ойлгох ёстой нэр томьёо бөгөөд та гадаад худалдаа эрхэлдэг бол Инкотермсийн тухай зайлшгүй мэдэж байх шаардлагатай.
Инкотермс гэж юу вэ?
“EXW”, “FOB”, “CIF”, “DDP” гэх мэт товчилсон нэр томьёонууд танд танил санагдаж магадгүй. Incoterms (International Commercial Terms) гэдэг нь Олон улсын худалдааны танхимаас (ICC) гаргасан, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн худалдагч, худалдан авагч хооронд үүсэх тээврийн зардал, эрсдэл, хариуцлагын хуваарилалтыг тодорхойлдог олон улсын стандартын нөхцөлүүд юм. Эдгээр нөхцөл нь худалдагч ба худалдан авагч хэн, ямар үе шатанд:
- Зардлыг хариуцах
- Эрсдэлийг шилжүүлэх
- Барааг хүргэх үүрэгтэйг тодорхой заадаг.
Инкотермсийн ангилал (2020 хувилбар)
Инкотермс нь нийт 11 төрлийн нөхцөлтэй, тэдгээрийг тээвэрлэлтийн аргаар нь ангилдаг.
Бүх төрлийн тээвэрт хэрэглэдэг нөхцөлүүд:
- EXW – Ex Works /Худалдагчийн агуулах дээрээс ачиж өгөх/
- FCA – Free Carrier /Худалдагч барааг нэрлэсэн тээвэрлэгчид хүргэж өгнө/
- CPT – Carriage Paid To /Худалдагч тээврийн зардлыг төлнө/
- CIP – Carriage & Insurance Paid /CPT + даатгалаа давхар төлнө/
- DAP – Delivered at Place /Худалдагч барааг хүлээн авах цэгт хүргэнэ/
- DPU – Delivered at Place Unloaded /Барааг хүргээд буулгаж өгнө/
- DDP – Delivered Duty Paid /Худалдагч бүх зардал, татварыг төлнө/
Зөвхөн далайн болон дотоод усан тээвэрт хэрэглэдэг нөхцөлүүд:
- FAS – Free Alongside Ship /Усны хажууд хүргэж өгнө/
- FOB – Free On Board /Онгоцонд ачих/
- CFR – Cost & Freight /Тээвэрлэлт багтсан үнэ/
- CIF – Cost, Insurance & Freight /CFR + даатгал/
Жишээ нь:
FOB (Free On Board): Худалдагч барааг усан онгоцонд ачсанаар хариуцлагаа дуусгана. Үүнээс цааших зардал, эрсдэлийг худалдан авагч хариуцна.
DDP (Delivered Duty Paid): Худалдагч барааг худалдан авагчийн хаалга хүртэл, гаалийн бүрдүүлэлт, татвар бүгдийг төлөөд хүргэх үүрэгтэй. Худалдан авагч зөвхөн хүлээж л авна.
Яагаад Инкотермс чухал вэ?
Буруу сонгосон нөхцөл нь зардал нэмэгдэх, гааль дээр саатах, бараа гэмтэхэд таныг хариуцлагад татах эрсдэлтэй. Инкотермс ашигласнаар талуудын хооронд тодорхой, бөгөөд маргаангүй харилцааг бий болгох давуу талтай. Тиймээс худалдагч, худалдан авагчийн туршлагаас хамааран нөхцөлөө тохиролцох нь хамгийн оновчтой. Тухайлбал: Том оврын, их хэмжээний ачаанд FOB болон CIF, бага хэмжээтэй, эцсийн хэрэглэгчдэд DDP тохиромжтой. Мөн бичиг баримтад (гэрээ, invoice) тохирсон Инкотермс заавал оруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд тээврийн мэргэжилтэнд хандах хэрэгтэй.
Монложистикс танд хэрхэн туслах вэ?
Инкотермс нөхцөлүүдийг ойлгомжтойгоор тайлбарлаж, аль нөхцөл таны бизнест хамгийн ашигтай болохыг зөвлөхөөс гадна бүх нөхцөл дээр ачааны тээвэр, бичиг баримт, гаалийн бүрдүүлэлтийг хариуцан гүйцэтгэдэг.
