Өнгөрсөн 3 дугаар сард Хятадын төмөр замаас импортын ачаатай 3644 чингэлэг хүлээн авсан бол, Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсүүдэд нийт 4260 импортын ачаатай чингэлэг буусан байна.

Гуравдагч улсаас Тяньжин боомтоор
Синганг боомтын терминал дээр нийт 3100 TEU одоогийн байдлаар байгаагаас
Wujie 3 – 1400 TEU, Xingang North – 1400 TEU, Xingang Port – 300 TEU байна.
4 – р сарын 21 – ний байдлаар 36 цуваа галт тэрэг гарсан байна. Сингангаас 20-25 хоногийн дотор гарч, Сингангаас Замын-Үүд хүртэл тээвэрлэх хугацаа 3-5 хоног байна.
Эрээн – Замын Үүдийн авто хил
Эрээний боомтоор өдөрт 500 – 600 орчим машин хэвийн нэвтэрч байна. Ачааны урсгал ихэссэн тул Монголын гааль ачаалалтай мөн Хятадын гаалийн таталтаас хамаарч талбайнуудад ачаалал ихээр үүсч байна.
Польш – Беларусын авто хилийн байдал
Польш – Беларусын хил дээр ачааны бичиг баримт бүгд бэлэн бол 3 – 5 хоног орчим хүлээж хилээр нэвтэрч байна.
Латви – Беларусын хувьд Латвийн хил дээр оочир бага зэрэг нэмэгдэж, экспортын мэдүүлгийг шалгах шинэ систем нэвтрүүлснээс хойш гаалийн хяналтын бүсийн хүчин чадал 2 дахин удааширсан. Үүнтэй холбогдуулан оочир 7 хүртэлх хоногийн хугацаатай байна.
Беларусь – Оросын хилийн байдал хэвийн бөгөөд оочир 1-3 хоногийн хооронд байна.
Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллаж байна, бусад хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
УБТЗ – Терминалуудын мэдээ
АБТЭМА гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 124 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах 66 чингэлэг, нийт 190 чингэлэгтэй байна.
ТиАй гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 289 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах 50 чингэлэг, нийт 339 чингэлэгтэй байна.
Амгалан ложистик гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 231 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах 49 чингэлэг, нийт 280 чингэлэгтэй байна.
Дараахь олон улсын боомтууд дээр усан онгоцны хуваарь хойшилж байна
1. Грек Улсын Piraeus боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
2. Их Британий Southhampton боомт 8 хоногоор, Portbury боомт 23 хоногоор хуваарь хойшилж байна.
3. АНУ-ын Chicago боомт 8 хоногоор, Minneapolis боомт 26 хоногоор хуваарь хойшилж байна.
4. Вьетнам улсын Hon Gai боомт 8 хоногоор, Binh Duong боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
5. Нидерланд улсын Barge Terminal Born боомт 22 хоногоор, Veghel боомт 31 хоногоор, Utrecht боомт 11 хоногоор, Rotterdam Waalhaven боомт 35 хоногоор,Moerdijk боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
6. Өмнөд Африкийн Cape Town боомт 18 хоногоор хуваарь хойшилж байна.
7. Бразил улсын Manaus боомт 11 хоногоор, Vitoria боомт 36 хоногоор хуваарь хойшилж байна.
8. Мексик улсын Ciudad Del Carmen боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
9. Франц улсын Lyon боомт 9 хоногоор, Bordeaux боомт 12 хоногоор хуваарь хойшилж байна.
10. Турк улсын Tekirdag боомт 7 хоногоор, Haydarpasa боомт 10 хоногоор, Gemlik боомт 16 хоногоор, Yilport боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
11. Испани улсын Sevilla боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.
12. Итали улсын Civitavecchia боомт 22 хоногоор, La Spezia боомт 14 хоногоор хуваарь, Ravenna боомт 61 хоногоор, Ancona боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
13. Тайланд улсын Samut Sakhon боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
14. Япон улсын Naha боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
15. Шинэ Зеланд улсын Lyttelton боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
16. Бельги улсын Genk боомт 18 хоногоор хуваарь хойшилж байна.
17. Герман улсын Neuss боомт 12 хоногоор хуваарь, Nuremberg боомт 9 хоногоор хойшилж байна.
18. Польшийн Gdynia боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.
19. Норвеги улсын Orkanger боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
20. Индонези улсын Banjarmasin боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
21. Швед улсын Stockholm боомт 8 хоногоор, Norrkoping боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
22. Камбож улсын Phnom Penh боомт 12 хоногоор хуваарь хойшилж байна.
23. ОХУ-ын St.Petersburg боомт 14 хоногоор, Novorossiysk боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
24. Финландын Kotka боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.
25. Дани улсын Fredericia боомт 19 хоногоор, Skagen боомт 15 хоногоор хуваарь хойшилж байна.


Чингэлэг тээврийн үнийн санал авах бол ЭНД дарна уу.

“Shipping Manifest” – Ачаан доторх бүх зүйлийг багтаасан баримт бичиг бөгөөд ихэвчилэн гааль эсвэл тээврийн газраас шаарддаг.
ЛОЖИСТИКИЙН ЗӨВЛӨХ: 7011-5454
