Жил бүрийн 3-4 сар, 10-11 сард газар хөлдөлт гэсэлтийн үе тохиодог. Энэ хугацаанд даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг түр буюу нэг сарын хугацаанд хориглох шийдвэр гарсан.
Хяналт шалгалтын хувьд улсын хэмжээнд нийт төлбөр авах 33 цэгт 4-5 байгууллагын хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийж буй. Тус цэгүүдэд автомашины жин тонныг хэмжиж, зөвшөөрөгдөх буюу 44 тонноос хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох, зөрчлийг арилгуулах, холбогдох төлбөр хураамжийг хурааж байгаа.
Эх сурвалж: Зам, тээврийн яам

Гуравдагч улсаас Тяньжин боомтоор
Синганг боомтын терминал дээр нийт 3300 TEU одоогийн байдлаар байгаагаас
Wujie 3 – 1500 TEU, Xingang North – 1600 TEU, Xingang Port – 100 TEU байна.
4 – р сарын 7 – ний байдлаар 12 цуваа галт тэрэг гарсан байна. Ойролцоогоор 100 орчим авто машинаар тээвэрлэгдэх чингэлэг Тяньжин дээр хүлээлгийн горимд байна. Энэ нөхцөл байдалд үндэслэж Сингангаас 15-20 хоногийн дотор гарч, Сингангаас Замын-Үүд хүртэл тээвэрлэх хугацаа 3-5 хоног байна.
Эрээн – Замын Үүдийн авто хил
Эрээний боомтоор өдөрт 500 – 600 орчим машин хэвийн нэвтэрч байна. Боомт дахь ачааны хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор оочир, дараалал үүсч эхэлсэн ч одоогоор өдөртөө хилээр нэвтрэх боломжтой байна.
Польш – Беларусын авто хилийн байдал
Польш – Беларусын хил дээр ачааны бичиг баримт бүгд бэлэн бол 3 – 5 хоног орчим хүлээж хилээр нэвтэрч байна.
Латви – Беларусын хувьд Латвийн хил дээр оочир бага зэрэг нэмэгдэж, экспортын мэдүүлгийг шалгах шинэ систем нэвтрүүлснээс хойш гаалийн хяналтын бүсийн хүчин чадал 2 дахин удааширсан. Үүнтэй холбогдуулан оочир 7 хүртэлх хоногийн хугацаатай байна.
Беларусь – Оросын хилийн байдал хэвийн бөгөөд оочир 1-3 хоногийн хооронд байна.
Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллаж байна, бусад хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
УБТЗ – Терминалуудын мэдээ
АБТЭМА гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 104 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах 37 чингэлэг, нийт 141 чингэлэгтэй байна.
ТиАй гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 173 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах 140 чингэлэг, нийт 313 чингэлэгтэй байна.
Амгалан ложистик гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 172 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах 57 чингэлэг, нийт 229 чингэлэгтэй байна.
Дараахь олон улсын боомтууд дээр усан онгоцны хуваарь хойшилж байна
1. Турк улсын Aliaga боомт 13 хоногоор хуваарь хойшилж байна.
2. АНУ-ын Saint Paul боомт 12 хоногоор, Seattle боомт 17 хоногоор, Memphis боомт 13 хоногоор хуваарь хойшилж байна.
3. Испани улсын Gijon боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
4. Ирландын Cork боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
5. Энэтхэг улсын Tarapur боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.
6. Индонези улсын Tanjung Priok боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.
7. Канад улсын Toronto боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.
8. Итали улсын Genova боомт 7 хоногоор, La Spezia боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.
9. Мексик улсын Ciudad Del Carmen боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
10. Франц улсын Saint Gratien боомт 23 хоногоор, Bordeaux боомт 7 хоногоор, Rouen боомт 21 хоногоор, Lyon болон Dunkirk боомтууд 9 хоногоор хуваарь хойшилж байна.
11. Шинэ Зеланд улсын Port Chalmers боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
12. Бельги улсын Kapelle Op Den Bos боомт 15 хоногоор хуваарь хойшилж байна.
13. Польш улсын Gdynia боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.
14. Бразил улсын Paranagua боомт 11 хоногоор, Navegantes боомт 11 хоногоор, Vitoria боомт 20 хоногоор, Itajai боомт 13 хоногоор, Suape боомт 27 хоногоор, Salvador боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.
15. Нидерланд улсын Alphen Aan Den Rijn боомт 16 хоногоор, Veghel боомт 31 хоногоор, Utrecht боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.
16. Вьетнам улсын Nam Dinh боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
17. Тайланд улсын Samut Sakhon боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
18. Их Британий Manchester Canal боомт 31 хоногоор, Liverpool боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.
19. Өмнөд Африкийн Cape Town боомт 19 хоногоор хуваарь хойшилж байна.
20. Австрали улсын Bell Bay боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
21. Дани улсын Copenhagen боомт 10 хоногоор, Skagen боомт 15 хоногоор, Frederica боомт 19 хоногоор хуваарь хойшилж байна.
22. Португал Port Lisboa боомт 12 хоногоор хуваарь хойшилж байна.
23. Швед улсын Goteborg боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.
24. Норвеги улсын Oslo боомт 9 хоногоор, Kristiansand боомт 23 хоногоор, Larvik боомт 15 хоногоор, Orkanger боомт 14 хоногоор хуваарь хойшилж байна.
25. Финланд улсын Oulu боомт 8 хоногоор, Kotka боомт 13 хоногоор, Rauma боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.

Бид БНХАУ – аас тогтмол чингэлэг ачаа тээврийн мэргэжлийн үйлчилгээг үзүүлж байна.

Үнийн санал авах бол ЭНД дарна уу.

“Shipping Manifest” – Ачаан доторх бүх зүйлийг багтаасан баримт бичиг бөгөөд ихэвчилэн гааль эсвэл тээврийн газраас шаарддаг.
ЛОЖИСТИКИЙН ЗӨВЛӨХ: 7011-5454
