2025 ОН 1-Р УЛИРЛЫН ТРАНЗИТ ТЭЭВРИЙН МЭДЭЭ

  1. УБТЗ” ХНН маршрутын хөнгөлөлтгүй тарифаар тооцож мөн импорт экспортын дараах бүлгийн ачааны үнэ нэмэгдлээ

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Монополын эсрэг газар”-ын зөвшөөрлийн дагуу “УБТЗ” ХНН-ийн Удирдах зөвлөл болох Ерөнхий хорооны шийдвэрээр 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “УБТЗ” ХНН-ээр 2 дугаар бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 18.2 хувиар, 3 дугаар бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 18.4 хувиар, 5 дугаар бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 15.0 хувиар, 8 дугаар бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 5.1 хувиар, 9 дүгээр бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 3.9 хувиар, 11 дүгээр бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 15.5 хувиар, 11.1 дүгээр бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 20.0 хувиар, 12 дугаар бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 15.0 хувиар, 13 дугаар бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 13.8 хувиар, 14 дүгээр бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 18.2 хувиар, 15 дугаар бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 15.0 хувиар, 18 дугаар бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 30.0 хувиар, 19 дүгээр бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 12.1 хувиар тус тус индексжүүлэх болсноо мэдэгдлээ.

 

  1. Монложистикс Транзиткомпани ОХУ болон Беларусь улс руу крытый /битүү/ вагоноор тээвэр хийж байна

Манай компани БНХАУ-аас ОХУ болон Беларусь улсын бүх томоохон хотууд руу 65-67 тонн ачаатай битүү вагоны тээвэрлэлтийг тогтмол зохион байгуулж байна.

ОХУ-ын хотууд:
Москва, Санкт-Петербург, Новосибирск, Екатеринбург, Казань, Нижний Новгород, Челябинск, Самара, Омск, Ростов-на-Дону, Уфа, Красноярск, Пермь, Воронеж, Волгоград, Краснодар, Саратов, Тюмень, Тольятти, Ижевск, Барнаул, Ульяновск, Иркутск, Хабаровск, Ярославль, Владивосток, Махачкала, Томск, Оренбург, Кемерово болон бусад хотууд.

Беларусь улсын хотууд:
Минск, Гомель, Могилёв, Витебск, Гродно, Брест, Барановичи, Борисов, Бобруйск, Пинск, Орша, Мозырь, Солигорск, Новополоцк, Лида, Молодечно, Полоцк, Речица, Жлобин, Светлогорск зэрэг бүх бүс нутгийн төвүүд.

Манай тээвэрлэлтийн үйлчилгээ нь найдвартай, шуурхай бөгөөд бүх төрлийн бараа, бүтээгдэхүүнийг аюулгүй хүргэх боломжтой.

  1. Замын-Үүдийн нөхцөл байдал

Монгол Улсаар дамжин өнгөрөх чингэлгийн урсгалд өөрчлөлт орж байна. Сондгой чиглэл буюу БНХАУ-аас ОХУ руу гарах чингэлгийн тоо буурсан бол, тэгш чиглэл буюу ОХУ-аас БНХАУ руу орох урсгал нэмэгдсэн байна.

Замын-Үүд боомт дахь чингэлгийн тоо 2024 оны 2-р сар гарахад 3,000 гаруй байсан бол 3-р сарын эхэнд 557 болж огцом буурчээ.

Энэхүү өөрчлөлт нь хил, боомтын нөхцөл байдал, тээврийн эрэлт хэрэгцээ, худалдааны урсгалтай холбоотой байж болзошгүй.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой!

Холбогдох утас: +976 2125-2585
Цахим шуудан: Info@mlt.mn

 

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn