Бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хурдан, найдвартай хүргэх нь хамгийн чухал. Ялангуяа гадаад улсаас бараа бүтээгдэхүүн импортолдог байгууллагын хувьд гуравдагч талын ложистикийн үйлчилгээ (3PL)-г ашиглах нь илүү уян хатан, зардал хэмнэх шийдэл болдог.
3PL гэж юу вэ?

3PL (Third-Party Logistics) загвар нь ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний олон асуудлыг хариуцдаг мэргэжлийн ложистикийн үйлчилгээ үзүүлэгч компаниас ачааг хүлээн авах, тээвэрлэх, хадгалах, савлах, шошголох, хүргэлт хийх гэх мэт үйлчилгээг авч байгаа хэлбэр юм. 3PL үйлчилгээ үзүүлэгчид нь илгээгч болон тээвэрлэгчдийн хооронд зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэж, үр ашгийг оновчтой болгох, зардлыг бууруулах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд нийлүүлэлтийн гинжин хэлхээний ложистикийг удирддаг.
3PL үйлчилгээний давуу тал:
- Цаг хугацаа болон зардал хэмнэнэ
- Туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран ажиллана
- Бизнесээ өргөжүүлэхэд төвлөрөх боломжийг бүрдүүлдэг гэх мэт маш олон давуу талтай.
Энэ төрлийн үйлчилгээ нь онлайн дэлгүүр, e-Commerce эрхлэгчид, бүх төрлийн импортын бараа борлуулдаг бизнесүүд болон улирлын чанартай худалдаа эрхлэгч байгууллагуудад нэн тохиромжтой юм.
