
Гуравдагч улсаас Тяньжин боомтоор
Синганг боомтын терминал дээр нийт 2500 TEU одоогийн байдлаар байгаагаас
Wujie 3 – 1300 TEU, Xingang North – 1100 TEU, Xingang Port – 100 TEU байна.
3 – р сарын 1 – ээс өнөөдрийг хүртэл 48 цуваа галт тэрэг гарсан байна. Ойролцоогоор 50 орчим авто машинаар тээвэрлэгдэх чингэлэг Тяньжин дээр хүлээлгийн горимд байна. Энэ нөхцөл байдалд үндэслэж Сингангаас 15-25 хоногийн дотор гарч, Сингангаас Замын-Үүд хүртэл тээвэрлэх хугацаа 5 хоног байна.
Эрээн – Замын Үүдийн авто хил
Эрээний боомтоор өдөрт 500 – 550 орчим машин хэвийн нэвтэрч байна. Боомт дахь ачааны хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор оочир, дараалал үүсч эхэлсэн ч одоогоор өдөртөө хилээр нэвтрэх боломжтой байна.
Хятадын ханш нээх баяртай холбогдуулан 4-р сарын 4-6 ны өдрүүдэд хил хаах тухай албан бус мэдээлэл гарсан. Тиймээс эдгээр өдрүүдэд баяртай холбоотойгоор тээвэрлэлтэнд түр зогсолт үүсэх магадлалтай байна.
Польш – Беларусын авто хилийн байдал
Польш – Беларусын хил дээр ачааны бичиг баримт бүгд бэлэн бол 3 – 5 хоног орчим хүлээж хилээр нэвтэрч байна.
Латви – Беларусын хувьд Латвийн хил дээр оочир бага зэрэг нэмэгдэж, экспортын мэдүүлгийг шалгах шинэ систем нэвтрүүлснээс хойш гаалийн хяналтын бүсийн хүчин чадал 2 дахин удааширсан. Үүнтэй холбогдуулан оочир 6-10 хүртэлх хоногийн хугацаатай байна.
Беларусь – Оросын хилийн байдал хэвийн бөгөөд оочир 1-3 хоногийн хооронд байна.
Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллаж байна, бусад хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
УБТЗ – Терминалуудын мэдээ
АБТЭМА гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 79 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах 24 чингэлэг, нийт 103 чингэлэгтэй байна.
ТиАй гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 235 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах 147 чингэлэг, нийт 382 чингэлэгтэй байна.
Амгалан ложистик гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 164 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах 49 чингэлэг, нийт 213 чингэлэгтэй байна.

Гааль: Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмын шинэчлэл.
БОУАӨ – н сайдын 2025.03.10 – ны өдрийн А/113 дугаар тушаалаар Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам шинэчлэн батлагдсан байна. Тус журмын нэмэлт өөрчлөлтүүдийн заримаас нь дурдвал:
Импортлоход тусгай зөвшөөрөл шаардахгүй химийн бодис, химийн бодис агуулсан бүтээгдэхүүний жагсаалтад орсон өөрчлөлт /шинээр нэмэгдсэн/
2.2.3 онцгой байдлын зориулалттай галын хор:
2.2.15 Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ашиглаж буй үйлдвэрлэгчийн савлагаа стандартын шаардлага хангасан хаяг шошго, гарал үүслийн болон чанарын гэрчилгээтэй цас, мөс хайлуулах бодис, техникийн чулуун давс
2.2.16 Олон улсад хүлээн зөвшөөрөгдөн ашиглагдаж буй үйлдвэрлэгчийн савлагаа, стандартын шаардлага хангасан хаяг шошго, гарал үүслийн болон чанарын гэрчилгээтэй шууд хэрэглэх зориулалттай аюултай, хортой бодис найрлаганд нь ороогүй химийн бодис агуулсан эцсийн бүтээгдэхүүн.
Мөн журмын 2.2.1, 2.2.4, 2.2.12, 2.2.13, 2.2.16 – д заасан бодис бүтээгдэхүүнийг импортлоход Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас импортын мэдэгдэл авах заалт шинээр орсон.

БИД БНХАУ – с ВАГОНООР ЭКСПОРТЫН АЧАА ТЭЭВРИЙГ БОГИНО ХУГАЦААНД ГҮЙЦЭТГЭЖ, МЭРГЭЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА.


“CROSS-DOCKING” Бараа агуулахад орж ирээд шууд өөр тээвэрт шилжүүлэх процесс.
ЛОЖСИТИКИЙН ЗӨВЛӨХ: 7011-5454
