2025 оны 1 дүгээр сарын 9 нд Герман улсад шүлхий өвчин дэгдсэнээр ОХУ 1 дүгээр сарын 20 ноос Европын холбооны улсуудаас малын гаралтай бүтээгдэхүүн импортлохыг түр хориглосон. Мөн гуравдагч улс руу дамжуулах сертификацийн олголтыг зогсоосон байна.
Шүлхий өвчний тархалтаас сэргийлэхийн тулд бүх бүтээгдэхүүнийг шалгалтаар оруулж нэг сарын дараа тархалт хэр байгаа талаар үнэлж цаашдын арга хэмжээг шийдэх болно гэж ОХУ – н Россельхознадзорын удирдлага мэдэгдсэн. Одоогийн байдлаар ямар нэгэн шинэчлэл гараагүй байна.

ГУРАВДАГЧ УЛСААС ТЯНЬЖИН БООМТООР:
Синганг боомтын терминал дээр нийт 2700TEU одоогийн байдлаар байна.
Wujie 3 – 1400 TEU, Xingang North – 1200 TEU, Xingang Port – 100 TEU
3 дугаар сарын 1 нээс өнөөдрийг хүртэл 16 галт тэрэг гарсан байна. Ойролцоогоор 30 орчим автомашинаар гарах чингэлэг Тианжин дээр хүлээлгийн горимд байна. Эрээнд хүлээлтгүйгээр гаргаж байгаа. Энэ нөхцөл байдалд үндэслэн Сингангаас 15-25 хоногийн дараа гарч байгаа бөгөөд Сингангаас Эрээн хүртэл тээвэрлэх хугацаа 5 хоног байна.
ЭРЭЭН ЗАМЫН-ҮҮДИЙН АВТО ХИЛ:
Эрээний боомтоор өдөрт 200 гаруй автомашин очиргүй хэвийн нэвтэрч байна.
АЛТАНБУЛАГ Боомт өдөр бүр 24 цагаар ажиллаж байгаа, бусад хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ:
“Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох” зөвлөгөөн Улаанбаатар хотноо 5 өдөр амжилттай зохион байгуулагдаж, зөвлөгөөнд оролцогч талуудын протоколд гарын үсэг зурснаар өндөрлөлөө.
Энэхүү зөвлөгөөнөөр УБТЗ – аар 2025 онд тээвэрлэх гадаад худалдааны ачаа тээврийн хэмжээг өсгөхөөр зөвшилцөж тохирсон нь УБТЗ бүс нутгийнхаа тээвэр логистик, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд улам идэвхитэй оролцох боломжийг нэмэгдүүлж байна. УБТЗ – н хувьд 2024 онд 21,2 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэхээр тохиролцож байсан бол 2025 онд 22 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэхээр тохиролцлоо.


Бид БНХАУ – н бүх хотуудаас Улаанбаатар хот руу бүтэн машины ачаа тээврийг 7 хоногт зохион байгуулж байна.

“FULFILLMENT” – Захиалга хүлээн авах, ачаа бэлдэх, хүргэлт хийх бүх үйл явцын нэгдсэн нэршил юм. Энэ нь хэрэглэгчдэд зориулсан бараа бэлдэх үйл ажиллагааг хамардаг.
ЛОЖИСТИКИЙН ЗӨВЛӨХ: 7011-5454
