Аюултай ачаа гэдэгт ямар ачаа багтдаг вэ?

Аюултай ачаа (Dangerous Goods, DG) гэдэг нь тээвэрлэлтийн явцад хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, тээврийн хэрэгсэлд аюул учруулж болзошгүй бодис, бараа бүтээгдэхүүнийг хэлнэ. Олон улсын агаарын (IATA), далайн (IMDG), авто тээврийн (ADR) болон төмөр замын (RID) дүрэм журмын дагуу эдгээр барааг тусгай савлагаа, тэмдэглэгээ, зөвшөөрөлтэйгөөр тээвэрлэх шаардлагатай байдаг бөгөөд дараах 9 ангилалд хуваагддаг. Үүнд:

  • Тэсэрч дэлбэрэх бодис (Explosives)  Галын дэлбэрэлт үүсгэх өндөр эрсдэлтэй бодисууд. Галт сум, тэсрэх бодис, пуужингийн түлш.
  • Шатамхай хий (Flammable gases)  Гал авалцах эрсдэлтэй хийнүүд. Пропан, бутан, ацетилен, даралтат хийн савнууд.
  • Шатамхай шингэн (Flammable liquids)  Галд амархан шатах шингэн бодисууд. Бензин, дизель түлш, спирт, будгийн шингэрүүлэгч.
  • Шатамхай хатуу бодис, өөрөө шатах материал (Flammable solids, self-reactive)  Өөрөө асах, исэлдэх шинжтэй хатуу бодисууд. Фосфор, магни, хүхэр, өөрөө шатдаг химийн бодисууд.
  • Исэлдүүлэгч болон органик пероксид (oxidizers & organic peroxides) – Химийн урвалд орж шатах эрсдэлтэй бодисууд. Устөрөгчийн хэт исэл, натрийн нитрат, кали перманганат.
  • Хорт бодис, халдвар тараах материал (Toxic & infectious substances) – Хүний эрүүл мэнд, амь насанд аюултай бодисууд. Цианид, хорт пестицид, вирус, бактерийн дээжүүд.
  • Цацраг идэвхт бодис, материал (Radioactive materials) – Ионжуулагч туяа ялгаруулж, хүний биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бодис болон материал. Уран, плутони, радиаци ялгаруулдаг эмнэлгийн төхөөрөмж.
  • Идэмхий бодис (Corrosives) – Металл, эд анги, арьсанд хортой нөлөө үзүүлэх бодисууд. Давсны хүчил, хүхрийн хүчил, натрийн шүлт, батарейны хүчил.
  • Бусад аюултай ачаа (Miscellaneous dangerous goods) – Дээрх ангилалд хамаарахгүй боловч аюул учруулж болзошгүй ачаа. Литиум батарей, соронзон материал, хуурай мөс, генетикийн дээжүүд зэрэг орно.

 

 

 

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn