Монложистикс Группийн охин компаниуд болох
- Монложистикс Ворлдвайд ХХК
- Монложистикс Тракинг ХХК
- Монложистикс Экспресс ХХК
- Монложистикс Транзит ХХК
- Монложистикс Карго ХХК
- Каус Аустралис ХХК
- Төв Азийн Зам ХХК -ийн үйл ажиллагааны хүрээнд дараах даатгалын үйлчилгээ үзүүлэх саналаа ирүүлнэ үү.
-Дотоод болон гадаад ачаа тээврийн даатгал
-Байгууллагын хариуцлагын даатгал
-Тээвэрлэгчийн хариуцлагын даатгал
-Жолоочийн хариуцлагын даатгал
-Ажилчдын гэнэтийн ослын даатгал
Тавигдах шаардлагууд:
- Сүүлийн 3 жил даатгалын салбарт тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн байх
- Санхүүгийн чадамжтай, эрсдэлийг бүрэн даахуйц нөөцтэй, нөхөн төлбөрийг хугацаандаа, бүрэн хэмжээгээр олгох чадвартай байх.
- Эрсдэлийн бүрэн хамгаалалттай, байгалийн гамшиг, гал түймэр, хулгай, гэмт хэрэг, тээврийн явц дахь осол, гуравдагч этгээдийн буруутай үйлдэл зэрэг бүхий л эрсдэлийг хамарч, бодит хамгаалалт үзүүлдэг байх.
- Өмнө тээврийн салбарын байгууллагуудтай хамтран ажиллаж байсан бол давуу тал болно.
Сонирхогч этгээдийн бүрдүүлэх материал:
- Сонирхлоо илэрхийлсэн албан бичиг
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Байгууллагын болон даатгалын үйлчилгээний ерөнхий танилцуулга
- Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2025/03/22
Холбогдох утас: 7701-5454
Цахим шуудан: info@mlholding.mn