Монгол улсын тээврийн салбарын тэргүүлэгч компани Монложистикс Групп нь өөрийн үйл ажиллагаандаа ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Уг төслийн хүрээнд Зөвлөх үйлчилгээний “Обзервстар”ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулж, төслийн ажлыг баталгаажуулах ёслол болж өнгөрлөө.
Монложистикс Групп нь 2023 онд тээврийн салбарт анх удаа групп компани IPO хийж, хөрөнгийн зах зээлд хувьцаагаа амжилттай гаргасан бол 2024 оны 1-р сард Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индексэд багтсан юм.
Ийнхүү тэд салбарын хөгжилд дараагийн шинэ хуудас нээхээр олон улсын стандартыг өөрийн охин компаниудад нэгэн жигд хэрэгжүүлж, доорх үндсэн зорилтын хүрээнд төслийг чиглүүлэн явахаар болжээ.
Итгэл үнэмшил, сэтгэл ханамж: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, шилдэг туршлагыг нэвтрүүлснээр ажилтан хамт олон, харилцагч үйлчлүүлэгч, гадаад түнш, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, бүхий л оролцогч талуудын дундах сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, тэдний итгэл үнэмшил, хамтын ажиллагааг хадгалах, цаашлаад урт хугацаанд тогтвортой өсөн дэвшиж, оршин тогтнох олон улсын шилдэг байгууллага байхаар зорьж байна.
7701-5454
Info@mlholding.mn