Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэндээ “Шинэ жилийн мэнд хүргэе”

Эрхэм хувьцаа эзэмшигч танд шинэ жилийн баярын мэнд хүргэхийн зэрэгцээ манай компани, хамт олон, бидний ирээдүйд итгэл үзүүлж Монложистикс Холдинг IPO-д оролцон хөрөнгө оруулсан танд талархал илэрхийлье. Таны дэмжлэгтэйгээр бид олуулаа болоод зогсохгүй Монгол улсын тээвэр ложистикийн салбарын чухал цаг мөчид стратегийн том давуу талыг бий болгож чадлаа.
2023 он Монложистикс группийн хувьд өсөлт, хөгжил, компанийн түүхийн шинэ хуудас нээсэн, ирээдүйн өсөлтийг бий болгох стратегийн чухал бэлтгэл ажлыг хангасан амжилт дүүрэн жил болж өнгөрч байгааг дуулгахад таатай байна.
Нийт Монложистикчуудын хичээл зүтгэл, үнэнч хэрэглэгч, найдвартай түншүүдийн үр дүнд 2023 онд урьдчилсан дүнгээр группийн нийт тээвэрлэсэн ачаа тээвэр 2022 онтой харьцуулахад 161% хувиар өсөж 1 сая тонн-д хүрсэн үзүүлэлттэй гарч байна. Ийнхүү бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн 18 жилийн туршид үргэлжилж буй өсөлтийг сунгаж дахин түүхэн рекордоо шинэчлэн тогтоолоо. 
Хэдийгээр үндсэн үйл ажиллагаа өргөжиж, багагүй өсөлтийг бий болгосон хэдий ч бид томоохон сорилтуудтай тулгарсныг мөн дурдах нь зүйтэй. Дэлхийн тээвэр ложистикийн үнэ эрчимтэй буурч улмаар дундаж ашгийн түвшин буурсан, импортын сегментийн өрсөлдөөн ширүүсэж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн шинэ төмөр зам хаагдаж, дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурах зэрэг сорилтуудтай тулгарч бид олон зүйлийг сурч мөн арвин туршлагыг хуримтлууллаа.
2024 онд бид өсөлт болон тогтвортой хөгжил гэсэн хоёр зорилтын хүрээнд олон томоохон ажлуудыг төлөвлөсөн байгаа бөгөөд ирэх жилийг олон боломжуудыг бодит ажил болгосон, өсөлтийн цувааг үргэлжлүүлсэн бас нэгэн их ажлын жил байхаар харж байна. Түүхий эдийн экспортын өсөлт, Оюу Толгойн далд уурхайн олборлолт, БНХАУ-ОХУ худалдааны өсөлт цаашид үргэлжлэх хандлагатай байгаа нь тээврийн эрэлтийг нэмэгдүүлж салбарын болон компанийн дунд, урт хугацааны ирээдүй мөн өөдрөг байх суурь нөхцөлүүд юм.
Энэ цаг мөчид нийт Монложистикчууд бид эрч хүч, урам зоригоор дүүрэн, ирээдүйг өөдрөгөөр харж бүх оролцогч талуудын үнэ цэнийг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллаж байна. Танд дахин талархал илэрхийлж, 2024 онд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе !

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn

Дэлхийрүү тэмүүлэх
үндэсний брэнд

Тээвэр ложистикийн салбарын мэдээллийг авахыг хүсвэл имэйл хаягаараа бүртгүүлээрэй.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

ХОЛБОО БАРИХ

Монгол улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Нью хоризонс оффис,
11 давхар, 1101 тоот

+976 7701-5454

info@mlholding.mn

Monlogistics Holding LLC © copyright 2022. All Rights Reserved.

Хамтран ажиллах хүсэлт илгээх

Hamtran ajillah