Монложистикс Холдинг ээлжит бус ХЭХ цахим хэлбэрээр амжилттай болж өндөрлөлөө

Монложистикс Холдинг Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2023 оны 11 сарын 18-нд цахим хэлбэрээр буюу онлайнаар амжилттай болж өнгөрлөө.

Хурлыг компанийн фэйсбүүк хуудсаар болон https://hural.mlholding.mn/ вэбсайтаар үзүүлсэн бөгөөд 86.46%-ийн ирцтэй хүчин төгөлдөр хурал боллоо.

Тус хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар дараах 4 хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

  1. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, батлах тухай
  2. Төлөөлөн удирдах зөвлөлд ердийн болон хараат бус гишүүдийг кумулятив аргаар сонгох тухай
    – Компанийн ТУЗ-ийн ердийн 5 гишүүн
    – Компанийн ТУЗ-ийн хараат бус 4 гишүүн
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны төсвийг батлах тухай
  4. Гол ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийн хүрээнд опцион гаргах зөвшөөрөл олгох тухай тус тус асуудлуудаар хэлэлцлээ.
  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ЭНЭ холбоосоор бүтэн үзэх боломжтой.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдаа идэвхтэй оролцсон нийт хувьцаа эзэмшигч та бүхэндээ дахин талархсанаа илэрхийлье.

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn