Компанийн нэр: “Монложистикс Холдинг” ХХК
Хаяг: Цахим холбоосоор https://hural.mlholding.mn
Хурал болох огноо, цаг: 2023 оны 11-р сарын 18-ны өдрийн 14:00 цагт
Хурал зохион байгуулах хэлбэр: Зайнаас буюу цахим хэлбэрээр
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2023 оны 10-р сарын 23-ны өдөр
Хурлаар хэлэлцэх асуудал:
- Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах;
- ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох, томилох;
- ТУЗ-ийн үйл ажиллагааны төсвийг батлах;
- Гол ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийн хүрээнд опцион гаргах зөвшөөрөл олгох;
Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:
- Хурлаас гарах шийдвэрийн төсөл;
- Компанийн дүрмийн шинэчилсэн найруулга;
- ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга;
- Хувьцаа эзэмшигчдийн хурлын саналын хуудас;
- ТУЗ-ийн гишүүнийг сонгох саналын хуудас;
- ТУЗ-ийн үйл ажиллагааны төсөв;
- Гол ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийн танилцуулга;
Хуралд оролцох боломжгүй бол хувьцаа эзэмшигч та урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компаниар дамжуулан эсвэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нью Хоризонс оффис, 1101 тоот хаягаар болон https://hural.mlholding.mn холбоосоор 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 хүртэл аль ч цагт цахим хуудсаар дамжуулан өгч болно.
Хувьцаа эзэмшигч та 2023 оны 10-р сарын 30-ны өдрөөс өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид ажлын цагаар эсхүл https://hural.mlholding.mn цахим хуудсаар хандан хурлын материалтай танилцаж, холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах комиссоос ажлын өдрүүдэд 09:00–18:00 цагийн хооронд 77015454 /3/, 9400-0844 утсаар эсвэл info@mlholding.mn, narangarvuu@mlholding.mn цахим шуудангаар авах боломжтой.мо