ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар

“Монложистикс Холдинг” ХХК /цаашид “Компани” гэх/ нь Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, 75.5, 79 дүгээр зүйлийн 79.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам болон бусад холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /цаашид “ТУЗ” гэх/-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлаж байна.

Сонгон шалгаруулалтыг “Монложистикс Холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх “Нэр дэвшүүлэх болон цалин урамшууллын хороо”-оос зохион байгуулж байгаа ба ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй, зохих шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа иргэн нь дараах байдлаар сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.

НЭГ. ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭМШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх /Санхүү, бизнесийн удирдлага, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, мэдээллийн технологи, инженерчлэл, хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх/;
  • Мэргэжлээрээ 4-өөс доошгүй жил гүйцэтгэх удирдлага, түүнтэй дүйцэхүйц албан тушаалд ажиллаж байсан эсхүл мэргэжлээрээ 6-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаал, эдийн засгийн болон терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, эсхүл хүлээж байгаагүй байх;
  • Бизнесийн болон ёс зүйн зөрчилгүй байх;
  • Шууд өрсөлдөх үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжид өөрөө, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь хувьцаа эзэмшдэггүй, эрх бүхий албан тушаалтнаар ажилдаггүй байх;
  • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
  • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
  • Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
  • Компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
  • Санхүүгийн үйлчилгээ, үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлд оногдуулсан зөрчлийн шийтгэл, торгууль, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж, барагдуулсан байх;
  • Нэр дэвшигч нь Монгол Улсын болон гадаад улсын нутаг дэвсгэрт сүүлийн хоёр жилийн хугацаанд бизнесийн ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй болохоо илэрхийлсэн байх;
  • Нэр дэвшигч нь өөрийн гаргасан баримт бичиг, мэдээллийг үнэн зөвийг болон Монгол Улсын болон гадаад улсын нутаг дэвсгэрт зохицуулалтын аливаа шаардлага, мэргэжлийн болон ёс зүйн аливаа стандартыг дагаж мөрдөхөө баталгаажуулан баталгаа гаргасан байх.

ХОЁР. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Анкет /Хавсралт №3/
  • Боловсролын дипломын хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Бусад шаардлагатай сургалтад суусныг нотлох баримт, гэрчилгээ;
  • Нэгдмэл сонирхолтой этгээдийн жагсаалт /Загвар татаж авах/;
  • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь шууд өрсөлдөх үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжид хувьцаа эзэмшдэггүй, эрх бүхий албан тушаалтнаар ажилдаггүйг нотлох баримт /баталгаа/;
  • Ажилласан байдал, туршлагын талаар нотлох баримт /Сүүлийн 3 жил ажиллаж байсан болон ажиллаж байгаа газрын ажил байдлын тодорхойлолт эсхүл ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал, нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа/;
  • Зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй болохыг нотлох баримт бичиг /Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа/;
  • Шүүхийн шийдвэрээр хүлээсэн аливаа үүрэг, өр төлбөргүй болохыг нотлох баримт /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын лавлагаа/
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа, гэмт хэрэгт оролцож байгаагүй болохыг нотлох баримт бичиг /Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэх тухай тодорхойлолт/;
  • Иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байсан эсэх тухай нотлох баримт /Шүүхийн ерөнхий зөвлөлийн тодорхойлолт/;
  • Баталгаа /Баталгааг татаж авах/.

ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ, ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАХ

  • Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэний материалыг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цаг хүртэл Монложистикс Холдинг ХХК-ийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамж, Нью Хоризонс оффис, 1101 тоот байранд цаасан хэлбэрээр эсхүл ТУЗ-ийн дэргэдэх “Нэр дэвшүүлэх болон цалин урамшууллын хорооны Нарийн бичгийн дарга narangarvuu@mlholding.mn цахим шуудангаар хүлээн авна.
  • Компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтад Компанийн саналын эрх бүхий энгийн хувьцааны тав буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч ТУЗ-ийн гишүүнд хүн нэр дэвшүүлж болно. Энэ тохиолдолд санал оруулж байгаа хувьцаа эзэмшигч хүсэлтээ бичгээр гаргах ба хүсэлтэд эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, өөрийн эзэмшлийн хувьцааны төрөл, тоог тусгахаас гадна нэр дэвшүүлэх этгээд нь хууль тогтоомж болон энэхүү Зараар тогтоосон ТУЗ-ийн хараат бус гишүүний шалгуурыг хангаж байгааг нотолсон баримт бичгийг хавсаргасан байна.

Санамж:

  1. Материалуудыг гаргацтай сканердаж PDF форматаар цахим шуудангаар ирүүлнэ.
  2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  3. Материалын бүрдэл дутуу, хугацаанд нь ирүүлээгүй эсхүл нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, худал, ташаа мэдээлэл ирүүлсэн, баталгаа гаргасан зэрэг нь тогтоогдсон тохиолдолд нэр дэвшигчид бүртгэхээс татгалзана.
  4. Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй сонгон шалгаруулалтын хорооноос холбоо барих ба холбоо бариагүй тохиолдолд татгалзсанд тооцно.
  5. Сонгон шалгаруулалтад оролцсон этгээд нь хүсэлт гарган нэр дэвшигчид бүртгэхээс татгалзсан тайлбарыг бичгээр авч болно.

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn

Дэлхийрүү тэмүүлэх
үндэсний брэнд

Тээвэр ложистикийн салбарын мэдээллийг авахыг хүсвэл имэйл хаягаараа бүртгүүлээрэй.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

ХОЛБОО БАРИХ

Монгол улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Нью хоризонс оффис,
11 давхар, 1101 тоот

+976 7701-5454

info@mlholding.mn

Monlogistics Holding LLC © copyright 2022. All Rights Reserved.

Хамтран ажиллах хүсэлт илгээх

Hamtran ajillah